• World Harmony Run

    World's Largest Torch Relay
    World Harmony Run

  • 1,000,000 Participants

    Across 6 Continents
    1,000,000 Participants

  • Dreaming of a more harmonious world

    100 countries
    Dreaming of Harmony

  • Schools And Kids

    Make a Wish for Peace
    Schools And Kids

  • Sri Chinmoy: World Harmony Run Founder

    World Harmony Run Founder
    Sri Chinmoy

  • Carl Lewis: World Harmony Run Spokesman

    World Harmony Run Spokesman
    Carl Lewis

  • New York, USA

    New York
    USA

  • London, Great Britain

    London
    Great Britain

  • Shakhovskaya, Russia

    Shakhovskaya
    Russia

  • Around Australia

    15,000 kms, 100 days
    Around Australia

  • Around Ireland

    14 Days, 1500km
    Around Ireland

  • Wanaka, New Zealand

    Wanaka
    New Zealand

  • Arjang, Norway

    Arjang
    Norway

  • Rekjavik, Iceland

    Rekjavik
    Iceland

  • Beijing, China

    Beijing
    China

  • Prague, Czech Republic

    Prague
    Czech Republic

  • Belgrade, Serbia

    Belgrade
    Serbia

  • Lake Biwa, Japan

    Lake Biwa
    Japan

  • Kapsait, Ethiopia

    Kapsait
    Kenya

  • Pangkor Island, Malaysia

    Pangkor Island
    Malaysia

  • Bali, Indonesia

    Bali
    Indonesia

  • The All Blacks, New Zealand

    The All Blacks
    New Zealand

Mongolian - D. Hepburn message: 25th Anniversary WH Run

Mongolian /Монгол Language

  • informal Mongolian translation for subtitles or dubbing]


===============================================

Mongolian /Монгол

ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассемблейн Ерөнхийлөгч (2009 - 2011)
Дэвидсон Хепбурний хэлсэн үг

Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлтийн
25 жилийн ой:
2022 оны зүг, Даян Дэлхийн Эв Нэгдэл


Хэлсэн үг:
Хүндэт анд нөхдөө,
Даян дэлхийн эв найрамдлын гүйлт болон
энх тайвны төлөөх бусад холбогдох
арга хэмжээний 25 жилийн ой
болох гэж буйтай холбогдуулан
та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хорвоо дэлхийн зон олон
ирэх 10 жилийг, тухайлбал
2022 он, түүнээс хойшхи он жилүүдийг
асар их хөгжил дэвшил,
эрс өөрчлөлтийн цаг үе болно хэмээн
хүсч хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.

Бид бүгдээрээ хамтдаа
жинхэнэ Эв Нэгдлийн Ертөнцийг цогцлоохын төлөө зүтгэх ёстой.

Энэ зорилгод хүрэхээр
сүүлийн үед хэрэгжүүлж буй
олон шинэ санаачлагууд дундаас
Даян дэлхийн эв найрамдлын гүйлт нь
хамгийн онцгой,
үр дүнтэй үйл хэргийн нэг билээ.

Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийг
1987 онд Шри Чинмой санаачилсан ба түүнийг 2007 онд таалал төгссөний дараа ч
уг гүйлт ЮНЕСКО болон
НҮБ-ын бүх байгууллагын
чухал зарчмуудыг дэмжиж
улам өргөжин тэлсээр байна.

Миний хувьд, Даян дэлхийн эв найрамдлын
гүйлтийн үр дүнд хэрэгжсэн,
мөн гүйлтээр урамшсан
хэд хэдэн үйл ажиллагааг
энд онцлон тэмдэглэмээр байна.

Эдгээр үйл хэргүүд
дараачийн арван жилд
улам хүрээгээ тэлж, өргөжин баяжина
гэдэгт би итгэлтэй байна.

1. Дэлхийн өв соёлын
дурсгалт газруудад айлчлах:

Гүйлтийн багийнхан сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-ийн Дэлхийн өв соёлын
хэд хэдэн дурсгалт газруудад зочилсон

Гүйгчид болон гүйлтийн арга хэмжээнд оролцогч хүмүүс, та бүхэн бүгдээрээ
бусад орны өв соёлыг үзэж, үнэлэхэд
хүмүүсийг урамшуулж
асар том хувь нэмэр оруулж байна.

2. Дуу хөгжмийн тоглолт :
Даян дэлхийн
эв найрамдлын гүйлтийн
энгийн хэрнээ, онцгой хүчирхэг
сүлд дууг
олон газар дуулсан.

Олон хэлээр дуулж, хөгжим тоглон
баяр хөөртэй, урам зоригтойгоор
эв найрамдлыг илэрхийлж
өвөрмөц авьяас чадвараа хуваалцдаг.

3. Шүлэг найраг зохиох,
зургийн үзэсгэлэн гаргах :

Эвийн сэдэвтэй уран зургийн үзэсгэлэн
яруу найргийн арга хэмжээг
гүйлттэй хамтатган зохиож буй нь
олон түмний хүсэл тэмүүллийг хамтдаа илэрхийлэх
гайхалтай боломжийг хүмүүст олгодог.

4. Олон ястны соёлыг хүндэтгэх :

Олон өөр соёл, зан заншлыг хүндэтгэх нь биднийг улам хүчирхэгжүүлдэг.

Энхийн сэтгэлээр бид
үндэстэн олныхоо соёлын баялгаа
солилцон, хуваалцахдаа
биднийг хагаран бутаргахаас илүү
эвлэрүүлэн нэгтгэдэг зүйл
хавьгүй олон байдгийг ухаарч мэддэг.

5. Бусдын шүтлэг бишрэлийг
хүлээн зөвшөөрөх санааг дэмжих :

Шашин хоорондын эв найрамдал
иргэний бүх нийгэмд чухал.

Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийг
олон өөр шашин шүтлэгтэй ард олон
найрсгаар хүлээн авч,
өргөнөөр оролцож байсан юм.

Эв найрамдлын гүйлтийн галт бамбарыг дамжуулах нь ойрын хүмүүстээ
хайрлан энэрэх сэтгэлээ илэрхийлэх
энгийн, бодитой, хүчирхэг арга юм .

Үндэстэн хоорондын эв эе,
харилцан ойлголцлын энэ санааг
христ, лал, буддын шашны сүм хийд ,
бусад мөргөлийн газруудад түгээх нь
энх амгалангийн соёлыг хөгжүүлж,
хүн төрөлхтний өсөн дэвжиж буй
нэгдлийн ухамсрыг түгээхэд
тус нэмэр болох нь дамжиггүй.

6. Үлгэр жишээ чанарыг урамшуулах нь :

Галт Бамбарын Буухиач хэмээх
шагналын хөтөлбөр нь
олон улсын түвшинд
мөн энгийн ардын дунд
хүний хичээл зүтгэлийг сайшаан үнэлдэг
гайхалтай сайхан санаачилга.

Энх амгаланг цогцлоох үйлийг
санаачлагч бүх насны хүмүүсийг
үнэлэн хүндэтгэсэн хэвээр байгаарай,
тэгвээс бусад хүмүүс ч
тэднээс үлгэр жишээ авч,
чухал үйл хэргийг нь
үргэлжлүүлэх болно.

7. Шинэ боломжийг нээн илрүүлэх

Сүүлчийн энэ жишээ бол
хамгийн чухал нь.

Хувь хүмүүс болон олон нийтэд
энх амгалангийн итгэл найдвараа
илэрхийлэх боломжийг
олгож буйгаараа та бүхэн
хүн төрөлхтнийг
нэгэн бүл болгон нэгтгэдэг
нийгэм, соёлын болон сэтгэл зүрхний
холбоог бэхжүүлж байгаа билээ.

Залуус төдийгүй ахмадууд бүгдээрээ
хүн бүрийн дотор буй
хамгийн сайхан чанаруудыг олох
бүтээлч шинэ аргуудыг
нээн илрүүлэх болно

- өөр бас бидний төсөөлөө ч үгүй
олон арга замууд бий!
Тус гүйлтийнхний
энэхүү өвөрмөц үйл хэрэгт урамшин
дэлхий хэмээх гэр бүлийн бүх гишүүд
бидний хүсэл мөрөөдлийг
бодит үнэн болгоход тусална.

8. Эцэст нь, хэзээ ч бүү шантар!
Энэ бүх үйл ажиллагаа
хамтын үүрэг амлалтыг маань
шинэчилж чадах бөгөөд
хааяа бэрхшээл зовлон тулгардаг
манай дэлхийд үнэтэй хувь нэмэр болно.

Дараачийн арван жилд бид
өөрсдийнхөө тэвчээр, шийдмэг байдал,
урам зоригоо үргэлжлүүлэн
шинэчлэх гарцаагүй шаардлагатай болно.

Бидний өмнөх зам
хичнээн саад бэрхшээлтэй байсан ч
би та бүхнийг
энэхүү Гүйлтийн үндэслэгчийн хэлсэн
хоёр үгийг сэтгэлдээ дурсаж явахыг хүсье.

Эхнийх нь "Хэзээ ч бүү шантар!"
тэгээд үргэлж илүү ихийг
хийхийн төлөө тэмц.

Шри Чинмойн хэлснээр
"Цор ганц төгс төгөлдөр зам гэж бий,
тэр зам таны өмнө,
үргэлж таны өмнө бий."


Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн
сүлд дуу

Даян дэлхийн эв нэгдэл,
Эв найрамдлын гүйлт
Эв нэгдэл төгс цогцлоох
Гэрэлт ирээдүйн эзэд билээ бид
- Шри Чинмой


 25 жилийн ойн далбаа
Даян дэлхийн эв найрамдлын гүйлт болон
Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлт
1987 оноос хойш Энх амгалан,
Эв найрамдлыг
алдаршуулан тунхаглаж байна


Үндэслэгч Шри Чинмой


Орчуулсан он сар өдөр:_2012 оны 1-р сарын 3
Эх сурвалж


See original Youtube video 


Youtube video of Davidson Hepburn presenting his NEW message for 25th Anniversary of the World Harmony Run and a vision for the next decade 2012 to 2022 and beyond: http://youtu.be/GGsXXWWFdGY

with Mongolian subtitles: http://youtu.be/KxInjEYXFfA

or Click on language button for informal translations and link to separate YouTube videos with language subtitles:

 

 



Download Mongolian text with English

- pdf format

- word format



Mongolian text with English - JPG images: