Албан ёсны нээлт, Нью-Йорк
Өнөөдөр бид Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байрны дэргэдэх Даг Хаммарскёлдын талбайгаас Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийн гараагаа албан ёсоор эхлүүллээ. 1987 онд Шри Чинмойн санаачлан зохион байгуулснаас хойш энэ жил 13 дахь удаагаа зохиогдож байна.
Орны орны Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийн зохицуулагчид ёслолын арга хэмжээнд оролцохоор галт бамбараа барин орж ирцгээв.
Манхэттаны тэнгэр баганадсан барилгууд манай ёслолын ажиллагааг улам сүр жавхлантай болгож байв.
Япон улсын төлөөлөгч Харашита Сунаоши галт тогоог бадамлуулан асаав.
Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийн гүйцэтгэх захирал Салил Вилсон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй мэндчилж, Нэгдсэн Үндэстний Байгууллагад суугаа суурин төлөөлөгчид болон Дипломат байгууллагын ажилтнуудыг Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийн уламжлалт "Үндэстнүүдийн Жагсаал" -д оролцохыг урилаа. (Зочдын заримыг индэрт гарсан дарааллаар нь доор үзүүлэв)
Др. А K Абдул Момен, Бангладеш улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, элчин сайд.
Ноён Бандула Жаяасэкара, Шри Ланка улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч
Ноён Родрио Андраде Кардосо, Бразил улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн 1-р нарийн бичгийн дарга
Гаитийн Хөгжлийн төлөө Холбоог төлөөлж, Жин Х. Чарльз үг хэлэв.
"Гаитид тусалж дэмжсэн дэлхий нийтэд хандаж талархлаа илэрхийлье."
Ноён С. Ганхуяг, Монгол улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч
"Монгол орон Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийг угтан авах болно. Манай сайхан оронд тавтай морилоорой!"
Андрей Юшманов, Нью-Йорк хотноо суугаа Оросын Ерөнхий Консул.
"Бүх дэлхийн энх тайван, найрамдлын төлөөх энэ үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе."
Хатагтай Адриана Аристазабел, Нью-Йорк хотноо суугаа Колумби улсын консул.
"Бид та бүхнийг манай үзэсгэлэнт сайхан оронд хүрэлцэн ирэхийг урьж байна."
НҮБ болон олон улсын байгууллагуудын зочид төлөөлөгчид
Гүйгчид өөрийн орны нэрийг зарлаж байгааг хурсан олон үзэж байгаа нь
Фамили сургуулийн сурагчид Америкт зохиогдож буй Эв найрамдлын гүйлтэнд оролцож буй анхны хүүхдүүд боллоо.
Эв найрамдлын гүйлтийн гүйгчид холын аяндаа гарахад бэлэн болжээ.
Нью-Йорк хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн Жим Женнаро гүйгчдийг зоригжуулан дэмжив.
Блайт Нью-Йорк хотын хүүхдийн найрал дуучидтай хамтран "Нэгэн дуу хоолой, нэгэн зүрх" дууг дуулав.
Даян дэлхийн Эв найрамдлын найрал дуучид болон Оркестр Шри Чинмойн зохиосон гүйлтийн сүлд дууг дуулав.
6 тивийн төлөөлөгчид галт бамбараа бадамлуулав...
... ингээд 100 гаруй улсын нутаг дэвсгэрээр 70,000 км аялах аян эхэллээ. /Зураг дээр баруун гар талд Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийг Монголд зохион байгуулах хорооны тэргүүн Н. Цогтбаатар/