5 сарын 9 - 15: БНХАУ
Японы Хирошима хотоос гараагаа авсан Евразийн чиглэлийн Эв найрамдлын
гүйлт Солонгосоор дамжин Хятад улсад хүрэлцэн ирлээ. 5 сарын 9-нд
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Жалантун хотын ард иргэд ёслол
төгөлдөр эв найрамдлын гүйлтийн галт бамбарыг хүлээн авлаа. Ёслолын арга
хэмжээнд ОХУ-ын 12, Монголын 12, Америкийн 1, Казакстаны 1 гүйгч
оролцож, Хятадын талаас Жалантун Хотын орлогч дарга Лян Юун Сан болон
Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн албаны төлөөлөгчид байлцав. Эв
найрамдлын гүйлтийн багийн төлөөлөгчид тус хотын төв цэцэрлэгт хүрээлэн
дэх Дэлхийн 2-р дайны үед япончуудын эсрэг эрэлхэгээр тулалдаж яваад амь
үрэгдсэн зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг
өргөж, мөн тус цэцэрлэгт хүрээлэнд Энх тайвны мод тарив. Ёслолын арга
хэмжээнд Хятадын жалантун хотын ардын дуу бүжгийн хамтлаг, Оросын
"Чанадын Хөхөмдөг Алтан Эрэг" хамтлаг болон Монголын төлөөлөгчид ая
дууныхаа дээжийг өргөжээ.
Эв найрамдлын гүйлтийн галт бамбар Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн
Хайлаар, Манжуур, Алтан Эмээл хотуудаар дамжин Монголд хүрэлцэн ирэх юм.
Хятад улсад зохиогдсон Эв найрамдлын Гүйлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.