Их аварга Хакухо М. Даваажаргал Эв найрамдлын гүйлтийг дэмжив
Их аварга Хакухо М. Даваажаргал Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийн багийг Миягино дэвжээндээ хүлээн авч уулзлаа.
Сумогийн ертөнцөд гаргасан амжилт, мөн хүнлэг сайхан чанараараа Япон Монголын эв найрамдлын гүүр болж байгааг нь үнэлж их аварга Хакухо М. Даваажаргалд Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлтийн Бамбартан шагналыг гардууллаа.
Финляндын эв найрамдлын багийн гишүүн Жан Кайлтай мэндчилж байна.
Салил Вилсон "Өнөөдөр биднийг хүлээн авсанд талархаж байна. Азид 20,000 км аялах гарааны маань өмнө та бидэнд их эрч хүч өглөө." гэхэд Их аварга "Та бүхэн замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах байх. Танай гүйлтэнд амжилт хүсье." хэмээн хариулжээ.