Үндэслэгч - Шри Чинмой
Нелсон Мандела, түүний гэргий Граца Мачел нар Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийг үндэслэгч Шри Чинмойтой хамт эв найрамдлын галт бамбар барьж байгаа нь.
Үндэс угсаа, итгэл үнэмшил, ёс заншил үл харгалзан хүн бүр нэгдэн оролцдог энэхүү гүйлтийг Шри Чинмой 1987 онд анх санаачлан зохион байгуулжээ. Даян дэлхийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд спорт томоохон үүрэг гүйцэтгэх чадалтай гэж тэрээр үздэг. Тамирчин, философич, зураач, яруу найрагч Шри Чинмой хамаг амьдралаа дэлхий дахины найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө үйлсэд зориулжээ.